Saturday, May 4 2024

Монгол Улс 100 цагаач хүлээж авах уу

УИХ-ын Хууль зүйн  байнгын хорооны хуралдаанаар Засгийн газараас өргөн барьсан Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд дурдсанаар дээрх хугацаанд ОХУ-ын 30, БНХАУ-ын 30, бусад улс орны 40 хүртэлх иргэнийг цагаачлуулах юм байна. Эдгээр иргэдийн 52-оос дээшгүйг нь Улаанбаатар хотод бусдыг нь хөдөө орон нутагт байлгах ажээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар Монгол Улсад 1959 цагаач иргэн байгаа ажээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь өг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Сүүлийн долоон жилийн дотор манай улсын цагаачлах зөвшөөрөл 51.6 хувиар нэмэгдсэн байна. Гэтэл өнөөдөр орж ирж байгаа тогтоол нь дунджаасаа хоёр дахин илүү болчихоод байгаа юм. Ийм их иргэдэд цагаачлах зөвшөөрөл олгох зайлшгүй шаардлага байгаа эсэхэд эргэлзэж байна. Хэдийгээр цагаачлал нь хүний эрх ч гэсэн цагаачлалаас болж асуудал их гардаг. Монгол Улс өөрөө хоёр том их гүрний дунд байдаг жижигхэн улс. Жил болгон зуун цагаачдыг аваад байвал аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байгаа юм.

Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуульд цагаач гэдэг нь бусад гадаадын оршин сууж байгаа иргэдээс ангиллаараа өөр байдаг. Шалгуур өндөртэй байдаг аж. Манайд бүртгэлтэй 1959 цагаач иргэний ихэнх нь буюу 63.7 хувь нь Хятад улсын иргэн байгаа бол Оросын цагаач иргэн 643 байна. Цагаач иргэний хүүхдүүд өөр улсад сурах юм бол цагаачийнхаа статусыг хураалгаад сургуулиа төгсөж ирчихээд цагаачийнхаа статусыг авдаг. Сүүлийн жилүүдэд долоон жилийн дунджаар шинээр цагаачлах статус өгсөн тохиолдол цөөхөн байгаа. Тухайлбал энэ эрхийг 2017 онд хоёрыг өгсөн. Жилдээ бол үндсэндээ 4-5 цагаачлах эрхийг өгдөг. Түүнээс биш 100 хүнд бүгдэд нь цагаачлах эрх өгдөггүй. Цагаачилж байгаа иргэд өөрийнхөө улсын иргэний харъяалалтай байдаг. Гэр бүлээрээ цагаачлах асуудал сүүлийн үед байхгүй байгаа ажээ.

С.Наран

+ There are no comments

Add yours

You May Also Like: