2. Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа ” Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирлын өмнөөс харж байгаад ” Хоёр талаас ажлын хэсэг байгуул. Монголын ашиг орлого нэмэгдэх ёстой. Зээлийн хүүгээ бууруул, үр ашигаа нэмэгдүүл, цаашид бид “Оюу толгой” гэдэг компанитай ярихгүй, “Рио Тинто” гэдэг компанитай л ярина. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг юм, энэ үгийг сайн бодож яваарай гээд нүүр бардам, тэргүүн дээгүүр хэлчихлээ. Өмнө нь хэн ингэж Монголыг төлөөлөн том дуугарч чадсаныг сануулчихвал талархая. Ц.Элбэгдоржоос эхлээд ” Жижиг улсын том улстөрч байх хэцүү” гэж ирээд л бялангалчлаад, бараг л улс орноосоо ичээд явдаг бус уу?
3. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаадад ажиллаж буй монголчууддаа хандан ” Эдийн засгийн хүндрэлтэй үед хүний нутагт ажиллаж, эх орон, ээж аав, гэр бүлдээ мөнгө явуулж, ар гэрээ тэтгэн улс орондоо нэмэр болж буй монголчууддаа баярлалаа” хэмээн хэллээ. Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн харийн нутагт хар ажил хийж хагацлын зовлон амсаж яваа монгол ахан дүүсдээ “Баярлалаа, та нартаа” гэж анх удаа хүндэтгэн хэлснийг зориуд дурдмаар байна.
4. АН-ын Засгийн газрын үед Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ” Нефть боловсруулах үйлдвэрээ ашиглалтанд оруулчихвал долларын ханш 1000 төгрөгөөс доош унаж, бүр 100 төгрөг ч болох боломжтой” хэмээн мэдэгдэж, мань мэтийг шоконд оруулсан ярилцлага “Өдрийн сонин”-д нийтлэгдэн, мань эрийн рейтинг гэрлийн хурдаар өсч байв. Гэтэл одоо нефть боловсруулах болон гангийн үйлдвэр барихаар төлөвлөж буй У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаана, тараана гээд гүйж явах. Хэн нь ч барьсан яадаг юм, үйлдвэртэй л болж байвал, ямар Эрдэнэбат л өмчлөөд авчихсан санаа юм уу. Гурван ч Ерөнхий сайд нефть дотооддоо боловсруулна гэж мөрөөдөөд, бүр шавыг нь тавьж улаан тууз хайчилсан юм даг. Ганц тоосго өрөөгүй л байна. О.Магнай шиг хүүхэд бидний хаа сайгүй дээр нь амьдарч байгаа нүүрс буюу хар алтнаас ган, хий хүртэл гаргаж авдгийг мэдэхгүйдээ Засагт дүгнэлт өгөөд задарч явдаг цаг уу, мэддэгтээ харамлаад хашгирч яваа юм уу? Д.Эрдэнэбатын цаасан дээр зурсан нефть боловсруулах үйлдвэрийг хөрсөн дээр босгочихвол У.Хүрэлсүхийг шүтээд үхчихье, зүгээр.
5. Анхны хилийн чанадад хийсэн айлчлалаа Ерөнхий сайд төвийг сахисан орноос эхэлсэн нь гадаад харилцааны хувьд зөв алхам байсан гэдгийг дурдмаар байна. Урагшаа их мөнгөний сургаар ухалзсангүй, их нөлөөний сургаар хойшоо уралдсангүй. Энэ алхмаараа Монгол Улс хэдий нөлөө бүхий хоёр том гүрний дунд оршдог, хямарсан эдийн засагтай боловч төвийг сахисан бодлоготой улс гэдгээ харууллаа.
6. Өмнөх, өмнөх, өмнөх Ерөнхий сайдуудын тавьсан өрөн дороос гарах гэж ачаагаа дааж ядан зүтгэж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт Шинэчлэлийн, Шийдлийн ч гэх шиг гоё ганган тодотгол байхгүй. Тэдэнд алдаа бий. Оноо түүнээсээ ч олон бий. Цэвэрлэх байгууламжаас эхлээд хэд хэдэн тулгамдсан томоохон асуудлыг шийдэхээр төлөвлөж байна. Германчууд цэвэрлэх байгууламж бариад өгье гээд ирэхэд “Надад ямар ашигтай юм, миний хувийн компани яаж баяжих юм” гэсээр байгаад үргээгээд явуулчихдаг төрийн түшээдтэй ард түмэн шүү, бид. Улиг домог болсныг нь орхиод, урагшаа шийдвэртэй чиглэсэн гол хэдээс нь дурдлаа. Нэмэр болдоггүй юм гэхэд нэрмээс болохгүй байх ухаан хэн хэнээс маань гарах учиртай. Өөрсдөө 30 жилийн турш хэлэх, хэмлэх, хулгайлах, худалдахаас бусдаар хийгээгүй ажлаа гуравхан сартай Засгийн газраас нэхэж ам уралдуулахаа больчихвол Монголыг бурхан ивээнэ!
7. За тэгээд одоо намайг Хүрэлсүхийн захиалгаар бичсэн гээд муулцгаа, муулцгаа, энэ чинь л муухай монгол араншин. Өөлж гоочлохдоо харин Б.Ринчин ахайн “Муухай монгол хүн”-ий тухай хэлсэн захисныг санаарай. Ойлгохгүй байгаа хүмүүст мөр холбож, шүлэглээд бичээд өгөх юм уу, яахын?
Р. Эмүжин
More Stories
2026 оны #ДАШТ-д оролцож буй хамгийн өндөр орлоготой тоглогчдын жагсаалтыг #Криштиану Роналду тэргүүлж байна
2026 оны #ДАШТ-д оролцож буй хамгийн өндөр орлоготой тоглогчдын жагсаалтыг #Криштиану Роналду тэргүүлж байгаа бөгөөд жилийн нийт орлого нь ойролцоогоор...
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалтын хяналтын сонсгол өнөөдөр эхэлнэ
УИХ-аас "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хийхээр...
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
