Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын ажилтнуудад мэдээлэл хийлээ. Хүний эрхийн Үндэсний Комисс нь ШШГЕГ-тай хамтран ажиллах Санамж бичгийг 3 дахь удаагаа сунган ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчдын хүний эрхийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тус байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүний эрхийг хүндэтгэн сахих, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, ялангуяа хорих, баривчлах, цагдан хорих үйл ажиллагаанаас үүдсэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнчлэн албан хаагч, ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааны хүрээнд ШШГБ-ын алба хаагч, ажилтнуудын сургалтын хэрэгцээ шаардлагад үндэслэн сургалтын сэдэв, агуулга,хөтөлбөрийг боловсруулан, сургалтыг зохион байгуулж байна. 2017 онд ШШГБ-ын алба хаагчдад 39 удаагийн 104 цагийн сургалтыг 819 хүнд зохион байгуулжээ. Мөн тус байгууллагын алба хаагчдад зориулсан хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг 38 албан хаагчдад хийсэн. Өнгөрсөн жил ШШГЕГ-ын харьяа Хорих 433, 435, 437, 439, 445, 457, 423, 413 буюу 8 хорих ангид хяналт шалгалт хийснээс 6 хорих ангид төлөвлөгөөний дагуу, 2 хорих ангид гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийсэн байна. Комиссын гишүүн дээрх хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарах асуудлыг сануулж, анги тус бүрээр дэлгэрэнгүй мэдээлэв.
Мөн 2015-2017 онуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөлд нийт 4 удаа 81 саналыг гарган хүргүүлсэн байна. Цаашид хамтран зохион байгуулах ажлын хүрээнд хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдсэн алба хаагчидтай хамтран хүний эрхийн сургалт зохион байгуулах, тэднийг чадавхжуулах, бэлтгэгдсэн сургагч багш нараар дамжуулан ШШГБ-д хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах юм. Мөн орон нутгийн ШШГБ-ын алба хаагчдыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэхэд сургалт, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллана. Түүнчлэн 2018 онд “Хууль сахиулах байгууллага дахь хүний эрхийн боловсрол” сэдэвт онол практик, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөж байна.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
