Thursday, May 30 2024

Энэ онд эм тарианы үнэ нэмэгдэх үү

Амин чухал эмийн салбарын үнийг улсаас зохицуулсны улмаас авч чадаагүй ашгаа нөхөх зорилгоор эмийн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээр болж магадгүй гэж “Известия” сонин мэдээлжээ. Өнгөрсөн онд тус улсын эмийн үйлдвэрлэгчид бөөний үнээ 7 хувиар нэмсэн юм. Яг ийм хэмжээний өсөлт 2018 онд гарна гэж шинжээчид болон хэвлэлийнхэн үзэж байна.

Өнгөрсөн онд ийм эмийн үнийг Засгийн газраас таван жилээр хямдруулахаар зохицуулсан ба үүний улмаас эмийн үнэ 84 хувиар хямдарчээ. Гэвч эмийн үйлдвэрлэгчид ба эмийн сангууд ашгаа бууруулах хүсэлгүй байгаа аж.

Оросын Холбооны монополын эсрэг байгууллага эмийн сангуудыг заавал хямд эмийг санал болгох ёстой гэж тулгаж байгаа юм. Тус байгууллагын тогтоосноор өвчин намдаах эм тарианы үнэ оны сүүлчээр 10 дахин нэмэгдсэн гэжээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: