Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн байнгын төлөөлөгч, Азийн ардчиллын сүлжээ, Азийн хөгжлийн холбоо, Бусан хотын орон нутгийн захиргаа хамтран 2018 оны 01 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулж буй “Бусаны Ардчиллын форум-2018” хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж оролцож байна.
Тэрбээр тус хуралд “Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавих юм. НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтууд сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа тус хурлаар 16 дахь зорилт буюу дэлхий нийтэд энхтайван, шударга ёсыг цогцлоох зорилтын хүрээнд голлон ярилцаж, бусад зорилтуудын нийтлэг шинжтэй асуудлуудыг хэлэлцэн, салбар хуралдаануудыг явуулж байна. Энэхүү форумд иргэний нийгмийн байгууллагууд, бодлого тодорхойлогчид, академийн хүрээлэнгүүд болон бусад холбогдох талууд оролцох бөгөөд оролцогчид 16 дугаар зорилтыг хэрэгжүүлэх нөлөөллийн санал санаачилгууд, хэрэгжилтийн үйл явц, үндэсний тайлан болон тус зорилтын ахиц дэвшлийг хэмжих боломжит хэмжигдэхүүн, шалгуур үзүүлэлтийн талаар харилцан туршлага солилцоно.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын хувьд тус арга хэмжээнд панелист болон илтгэгчээр тус тус оролцож байгаа бөгөөд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйл ажиллагаа нь нийгмийн бүхий л амьдралд хамаарч, олон сэдэв, агуулгаар өргөжин, шинэ тутам санал санаачлагаар өрнөж байгаа энэ үед хүний эрхийг цогц байдлаар төлөвлөж, хэрэгжүүлэн, хяналт тавихад чухал асуудал нь тогтвортой хөгжлийн зорилтууд болохыг онцлон хөндөнө. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсны дараа Хүний эрхийн үндэсний байгууллагууд 2015 оны 10 дугаар сард Мексик Улсын Мерида хотноо чуулж Хүний эрхийн үндэсний байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, иргэний нийгэмтэй хамтран ажиллах бололцоог хэлэлцэж, тодорхойлж тусган Меридагийн тунхаглалыг баталсан билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хийсэн ажлын талаар туршлага хуваалцах юм.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
