УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаараа агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний талаар хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч байна.
Энэ талаар Д.Оюунхорол гишүүн мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Түүхий нүүрсийг орлох стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшийг хангалттай хэмжээнд үйлдвэрлэх ёстой гэдэгт санал нэгдсэн. Түүнчлэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлье гэдэг ажлыг төвлөрч ярьж байна. Хашаандаа дэд бүтцээ татуулаад орон сууцанд байгаа юм шиг тав тухтай амьдрах боломжийг бий болгохын тулд дэд бүтцийн төвүүдийг байгуулахаар судалж байна” гэлээ.
Үүний дараа бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан юм.
-Орон сууцны урьдчилгааг 20 хувь болгохоор ярьж байгаа гэсэн. Энэ талаар бүлэг ярьсан уу?
-Энэ талаар яригдаагүй. БНСУ-аас авах 500 сая ам.долларын хөгжлийн зээлийг агаарын бохирдлыг бууруулахад ялангуяа орон сууцжуулахад зарцуулахад чиглэгдэнэ.
-Зуух тараах нь гэх шүүмжлэл нийгэмд гарч байна. Гишүүд энэ асуудалд ямар байр суурь илэрхийлсэн бэ?
-Зуух агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өмнө хэрэгжсэн төслүүдийг бүдгэрүүлж байна. Гэхдээ зуух үр дүнгүй байгаагүй гэдгийг гишүүд хэлж байсан. Нүүдэлчдийн соёл иргэншилтэй зуух холбоотой. Энэ асуудлыг нарийвчлан судалж үзнэ. Зуух тараахгүй гэдгийг хатуу ярих нь эрт гэдгийг гишүүд хэлсэн.
-Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд сайжруулсан түлш дахин боловсруулах чиглэлд ямар зарчим баримтлах вэ?
-2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс түүхий нүүрс оруулахгүй. Тэгэхээр оронд нь юу байх вэ. Сайжруулсан түлшийг нэг стандарттай болгох ёстой. Дулааны 3, 4 цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр БНСУ-ын талтай Ерөнхий сайд ярьсан юм билээ. Энэ талаар үе шаттайгаар хийнэ. Түлштэй холбоотой асуудал бизнес болоод өнгөрөхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Ахуйн зориулалтаар нүүрс оруулахгүй гэвэл сайжруулсан түлшнийхээ хангалтыг сайжруулах ёстой.
-Татварын нэмэгдэлтэй холбоотой бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Эргэж авч үзнэ гэдгээ Засгийн газар хэлсэн. Нэгдүгээр сарын 25-нд ОУВС-гийн төлөөлөл манай улсад ирнэ. Энэ Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг манай намын бүлгээс ярьж байна гэх цуу яриа явж байгаа. Бид Засгийн газраа тогтвортой ажиллуулах тал дээр хатуу байр суурьтай ажиллаж байна.
-Үндсэн хуулийн өөрчлөлт юу болсон бэ?
–Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар бүлгүүдэд танилцуулах ажил хийхээр төлөвлөж байгаа. Цаашлаад намрын чуулганаар ярихаар төлөвлөж байна. Гэхдээ энэ эцэслэн шийдэгдсэн тов биш.
Г.НАРАНЗАЯА
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
