Монгол Улсын Дээд шүүхээс ” Засгийн газар хууль бус тогтоол гаргасан гэж үзлээ. 2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ”, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ”,болон бусад холбогдох төрийн бус байгууллагуудын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, тухайлбал Монгол улсын Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолын нэг дэх заалтаар хаврын төвийн бүсийн хурдан морины “Дүнжингарав” уралдааныг 2017 оны 3 дугаар сард Төв, Хөвсгөл, Говь-Алтай аймагт зохион байгуулахыг холбогдох аймаг, Морин спорт, уяачдын холбоонд даалгасан нь Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенц, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай конвенцийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж дүгнэн, Засгийн газрын 63 дугаар тогтоолын нэг дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоож, уг тогтоолын бусад заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолын нэг дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, заримыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Улсын Дээд шүүх
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
