Нийгмийн даатгалын сангийн орлого өссөн үү

Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2017 онд 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 243.1 тэрбум төгрөг буюу 13 хувиар өсчээ. Зарлага 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 103.9 тэрбум төгрөг буюу 5,8 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого 2017 онд өмнөх оноос 243.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого 12.8, эрүүл мэндийн даатгалын орлого 13.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

+ There are no comments

Add yours