Sunday, May 12 2024

Алт олборлож байгаад амиа алджээ

Алтны уурхайн цооногт хувиараа алт олборлож байгаад шороонд дарагдан амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ.

Тодруулбал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нарийны гол багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан цахир” ХХК-ийн алтны уурхайн карьерт хувиараа алт олборлож байсан 29 настай, эрэгтэй Ж 70 метр орчим гүн цооногт шороонд дарагдаж амь насаа алджээ.

Хэргийн талаарх дуудлага 15:21 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирж Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 16:46 цагт хүрэлцэн очиж, 03 цаг 30 минут ажиллаж, цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: