“Жаст”-ын Ш.Батхүү нарын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал эхэллээ

Яг одоо буюу 13:30 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Г.Амарбат Г.Алтан Э.Сүрэн нарын урьдчилсан хэлэлцүүлэгийн шүүх хурал эхлэх гэж байна.

“Хадгаламж” банкны захирал асан, “Жаст” группын Ерөнхийлөгч асан Ш.Батхүү ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа билээ.

АТГ-аас түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдуулан шалгаж улмаар цагдан хорьсон байдаг.

+ There are no comments

Add yours