Monday, May 13 2024

 17 дугаар цэцэрлэгт дахин сэргээгдэхээр боллоо

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд байрлах 17 дугаар цэцэрлэгийн барилгад их засварын ажил хийх төсөл энэ онд хэрэгжихээр боллоо.Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт Японы буцалтгүй тусламжаар засвар хийхээр боллоо

Энэхүү төслийн гэрээнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока нар өнөөдөр гарын үсэг зурлаа.Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт Японы буцалтгүй тусламжаар засвар хийхээр боллоо

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүдийн төлөөлөл, Япон улсын Элчин сайдын яамны “Өвсний үндэс” төслийг хариуцсан ажилтнууд болон дүүргийн удирдах ажилтнууд, 17 дугаар цэцэрлэгийн хамт олон оролцжээ.

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: