2013 онд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутагт 10 настай А-г биеэ хамгаалах чадахгүй байдлыг далимдуулан, давтан үйлдлээр хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй 15 настай Б-г хүч хэрэглэн хүчиндэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарсан. Энэ хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдож, тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс хэргийг прокурорт шилжүүлжээ. Баянгол дүүргийн прокурорын газраас 2018 оны зургаадугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд Б-г бага насны хүүхэд хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар 11 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Б нь дээрх гэмт хэрэг үйлдэхдээ дагавар охиноо айлган сүрдүүлж, давтан үйлдлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг, мөн гудамжинд хичээлдээ явж байгаа хүүхдийг айлган авч явж хүчирхийлдэг байсан байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналт суларч, бусдад хэт итгэсэн, бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байхад хэн нэг тусалдаггүй зэрэг байдлаас үүдэн гарсан байна.
Хүүхэд гэмт хэргийн золиос болж, гэмт хэрэг үйлдэгдсэн болох талаар цаг хугацаа алдаж хуулийн байгууллагад мэдэгдэж байгаа нь эцэг эхчүүд үүргээ ухамсарлаж, бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжийг дээшлүүлэх гудамж талбай олон нийтийн газарт бусдын тусламж шаардлагатай хүүхэд тусалж байх шаардлагатай байгааг сануулъя.
More Stories
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
