УИХ-ын гишүүн зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхдаа буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн хуульч Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нар Цэцэд гомдол гаргасан.
Уг гомдлын дагуу Үндсэн хуулийн Цэц өнөөдөр Их суудлын хуралдаанаа хийсэн юм. Цэцийн есөн гишүүн дөнгөж сая шийдвэр танилцууллаа. Цэцийн гишүүд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын тухай дээрх заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзжээ. Ингэснээр УИХ-ын тухай хуулийн дээрх заалт хүчингүй болж байна. Иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдөж байгааг Цэцийн гишүүд онцоллоо. Мөн өмнө нь яг ийм агуулгатай заалт УИХ-ын тухай хуульд байсан бөгөөд Цэцэд гомдол ирсний дагуу хэлэлцэн хүчингүй болгож байжээ. Гэвч УИХ 2016 онд хуульд дахин өөрчлөлт оруулахдаа өмнөх заалтаа агуулгаар нь сэтгээн баталсан гэж Цэц дүгнэлээ.
С.Сүрэн
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
