Малайз, Хятадын хооронд их хэмжээний хар тамхи тээвэрлэсэн хэрэгт холбогдож 2009 онд БНХАУ-ын шүүхээс 25 жил хорих ял шийтгүүлж, тус улсад хоригдож байсан Л.Байгальмааг эх орондоо ирсэн юм. Тодруулбал, Ялтан солилцох тухай хоёр орны Засгийн газар хоорондоо хэлэлцээрийн хүрээнд энэ сарын 7-нд түүнийг эх оронд нь авчирсан аж. Түүний үйлдсэн хэргийг Монгол Улсын шүүх удахгүй хэлэлцэж, өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй эрүүгийн хуулийн дагуу шийтгэл оноох учиртай.
Хуулийн байгууллагын эх сурвалжийн өгч буй мэдээллээр Л.Байгальмаагийн өмнөд хөршид эдэлсэн ялыг хасаж тооцвол 1-3 жил хорих шийтгэл ногдуулахаар байгаа аж. Цаашлаад тэнсэн харгалзах магадлалтайг ч хэлэх хүн олон байна. Манай 40 гаруй иргэн БНХАУ-д хар тамхи тээвэрлэсэн хэргээр ял эдэлж буй. Хэдийгээр ялтан солилцох хэлэлцээрийн дагуу иргэдээ авчрахаар хөөцөлддөг ч ийм хэрэгт холбогдох хүн нэмэгдсээр байна. Өнгөрсөн сард л гэхэд гурван иргэн энэ төрлийн хэрэгт холбогджээ.УИ
Н.НОРЖИН
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
