УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах саналаа ажил хэрэг болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүний саналтай холбогдуулан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга болон УИХ-ын дарга М.Энхболд нар байр сууриа илэрхийллээ.
Ж.БАТЗАНДАН: -Нээлттэй сонсгол зохион байгуулахаар 22 гишүүн гарын үсэг зурж, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн боловч, Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн. Гэвч Өргөдлийн байнгын хороо өргөдлүүдийг судлах хугацаа шаардлагатай хэмээн хойшлуулсан байна. Иймээс УИХ-ын 22 гишүүн өргөдөл бичсэн иргэдийг Төрийн ордонд хүлээж авч уулзахаар болсон. Маргаашийн арга хэмжээнээс гарах сонсголын дүгнэлтийг УИХ-д хүргүүлнэ. Та бүхэн сонирхоорой.
М.ЭНХБОЛД: -Нэгэнт Өргөдлийн байнгын хороо өргөдлийг нээлттэй хэлэлцүүлэх боломжгүй гэсэн хуулийн заалт байгаа тул маргааш Элчин сайдын асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцье.
More Stories
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
