Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс “Equal Rights Trust” олон улсын байгууллагатай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд “GSP+ буюу Хөнгөлөлтийн ерөнхий хөтөлбөрт хамрагдаж буй орнуудад олон улсын гэрээний хэрэгжилт, түүнд тавих мониторинг сайжруулах нь” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Их Британи Улсад байрлах Equal Rights Trust олон улсын байгууллага нь Монгол Улсад НҮБ-ын хүний эрхийн гол конвенцууд болон ОУХБ-ын хөдөлмөрлөх эрхийн тухай конвенцуудын хэрэгжилт, тэдгээрт хийх мониторинг сайжруулах зорилгоор иргэний нийгэм болон үйлдвэрчний эвлэлд стратегийн, техникийн, практик болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд иргэний нийгмийн болон ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулав.
Тус сургалт нь Европын холбооны дэмжлэгтэйгээр 3 өдрийн турш үргэлжлэх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын эрх тэгш байх эрх болон ялгаварлан гадуурхалтын эсрэг суурь гэрээ конвенцуудын талаарх мэдлэг ойлголт нэмэгдүүлэх, нөлөөллийн ажиллагаа явуулах, мониторинг, дүн шинжилгээ хийх чадавхийг сайжруулах зорилготой юм.
Сургалтаар “GSP+буюу Хөнгөлөлтийн ерөнхий хөтөлбөр ба НҮБ-ын конвенцууд”, “Эрх тэгш байдлын тухай хууль ба стандарт”, “Эрх тэгш байдал ба ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн асуудал”, “Ялгаварлан гадуурхалтын эсрэг нөлөөллийн ажиллагаа явуулах нь” зэрэг сэдвийн хүрээнд хичээл заасан юм. Сургалтад оролцогчдын 30 орчим хувийг орон нутагт хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл эзэлж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
