Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс “Equal Rights Trust” олон улсын байгууллагатай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд “GSP+ хөтөлбөрт хамрагдаж буй орнуудад олон улсын гэрээний хэрэгжилт, түүнд тавих мониторинг сайжруулах нь” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Иргэний нийгмийн байгууллагын ажилтнуудад тус сургалт нь Европын холбооны дэмжлэгтэйгээр 3 өдрийн турш үргэлжлэх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын суурь гэрээ конвенциудын талаарх мэдлэг ойлголт нэмэгдүүлэх, нөлөөллийн ажиллагаа явуулах, мониторинг, дүн шинжилгээ хийх чадавхийг сайжруулах зорилготой аж.
“Equal Rights Trust” олон улсын байгууллагын экспертүүд “GSP ба НҮБ-ын конвенциуд”, “Эрх тэгш байдлын тухай хууль ба стандарт”, “Эрх тэгш байдал ба ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн асуудал”, “Практик ур чадварыг нэмэгдүүлэх нь” зэрэг ерөнхий сэдвийн хүрээнд хичээл зааж байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
