2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд ХЭҮК ШШГЕГ, Монголын хуульчдын холбоотой хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, тус байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэхэд ШШГЕГ-ын харьяа алба, байгууллагуудын сургалт хариуцсан ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх, тэднээр дамжуулан хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах зорилгоор “Хорих байгууллага ба хүний эрх” сэдэвт хүний эрхийн сургагч багш бэлтгэх кредит цагийн сургалтыг зохион байгуулна.
Тус сургалтаар “Эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Хорих байгууллага ба хүний эрх”, “Онцгой анхаарал шаардлагатай хоригдлууд”, “Хоригдлын хөдөлмөр ба албадан хөдөлмөрийг хориглох нь”, “Хуульчийн ёс зүй”, “Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх үед хүний эрхийг хангах нь” зэрэг сэдвээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв болон орон нутгийн 38 алба хаагчийг оролцуулж, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдэж, цаашид хүний эрхийн сургалт, сурталчилгааг харъяа анги байгууллагуудад зохион байгуулах юм.
Мөн дээрх сургалтад зориулж, Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрхлэн гаргаж буй цувралын 5 дахь дугаар болох “Хорих байгууллага ба хүний эрх“ сэдэвт сургагч багш нарт зориулсан гарын авлагыг хэвлүүлсэн бөгөөд тус сургалтад оролцогчдыг олон улсын болон дотоодын хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд бие даан судлах, эзэмших арга зүйг хослуулан хүний эрхийн сургалтыг дадлагатай нь хамтатган эзэмших, цаашид үргэлжлүүлэн бие даан сургалт явуулах чадавхтай болгохыг зорьж байна.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...