Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын 2017 оны 12/28 дугаар тогтоолоор байгуулагдсан хамтарсан Ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хүрээнд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хот болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа.

Улсын Их Хурлаар “Монгол Улс дахь хүний эрх, эрч чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцэх үед байгуулагдсан тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, ажиллаж байгаа бөгөөд Ажлын хэсэг сар орчмын хугацаанд дээрх дөрвөн хуулиудын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт хийх, яхнал шалгалт явуулах, бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн эсрэг төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагын үүднээс хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудалд 2018 онд нэг тэрбум төгрөг төсөвлөснийг таван тэрбум төгрөгөөр батлуулсан зэрэг ажлыг амжуулжээ.
Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын үйл ажиллагаатай танилцах үеэр Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консул Ч.Амарболд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон монгол иргэдийн асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Тэрээр, тус Консулын газарт 2017 онд 378, 2016 онд 368, 2015 онд 342 өргөдөл, гомдол ирүүлсэн, үүнээс биеэ үнэлсэн, хар тамхи татсан, хүний наймааны хохирогч болсон, бичиг баримтаа мөнгөний барьцаанд тавьсан, гээгдүүлсэн, бэлэн мөнгөө хураалгасан, зодуулсан, нас барсан зэрэг өргөдөл, гомдол дийлэнхийг эзэлж байгааг дурдав. Монгол иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, зөрчлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Эрээн хотын Засаг захиргаа, хуулийн байгууллагыханд хүсэлт гаргаж, хамтарч ажилласнаар нэн тэргүүнд монгол эмэгтэй биеэ үнэлэгчдийн тоог бууруулж, хяналтыг чангатгаж чадсан. Цаашид энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, Монгол иргэдэд хуулийн зөвлөлгөө өгдөг төв байгуулбал гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд нэн ач холбогдолтой гэлээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалтай танилцахаар Ажлын хэсэг үргэлжлүүлэн Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотын 1-р дунд сургууль /Эрээн хотын олон улсын хэлний сургууль/-ийн удирдлагуудтай уулзаж, хүүхдийн сурах орчин, анги танхим болон хүүхдийн дотуур байрыг үзэж сонирхов. Тус сургууль нь 2006 онд байгуулагдсан ба 1600 гаруй сурагчтай, нийт 1700 мянган мкв талбайд 26 барилга байгууламж баригдсан бөгөөд Монгол Улс болон ОХУ-ын боловсролын байгууллагуудтай хамтран ажилладаг. Өнөөдрийн байдлаар бага, дунд, ахлах бүлэгт нийт 350 орчим монгол хүүхэд суралцдаг аж.
Ажлын хэсэг үргэлжлүүлэн Дорноговь аймагт ажиллаж, Замын-Үүд сум дахь гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл сонсов. Дараа нь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр найман настай охин С хичээлдээ явахаар гараад одоог хүртэл сураггүй, хаана байгаа газар нь тодорхойгүй алга болсон хэргийн талаар мэдээлэл хийж, эрэн хайх болон мөрдөн байцаалтын чиглэлээр танилцуулга хийв. ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дугаартай тушаалаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатараар ахлуулсан ЭЦА-ны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, МБА-ны хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, эрэн сурвалжлах хэлтэс, аймгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагч нараас бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм байна. Тэрээр, эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумын 1,2,3,4,5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэнд дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 обьектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн аж. Мөн БНХАУ-ын Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газарт холбогдох мэдээлийг хүргүүлж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Цагдаагийн газарт хамтран ажиллах “Санамж” бичгийн хүрээнд албан бичиг, Хөх хотын Цагдаагийн газарт Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсээр уламжлуулан алга болсон охиныг эрэн хайх ажлыг Монгол Улстай хиллэдэг хотуудын цагдаагийн байгууллагад чиглэл өгүүлж, идэвхжүүлэн ажиллах талаарх хүсэлтийг албан тоотоор хүргүүлсэн. БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас С охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй, эрэн хайх, шалгах ажиллагааг хийж байна гэсэн албан бичиг ирүүлснийг хүлээн авсан. Одоогоор илэрсэн зүйлгүй, эрэн сурважлан олж тогтоох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна хэмээлээ.
Ийнхүү гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний дагуу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсэг ойрын хугацаанд 21 аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хамруулсан томоохон нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар ажиллаж байна.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
