Байгаль орчин хэмжил зүйн лабораторийн захирал Л.Лхагвасүрэн, инженерүүдийн хамт байгууллагынхаа үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлуудын талаар Н.Цэрэнбат сайдад танилцуулахдаа “1993 онд ЖАЙКА-ийн тусламжтайгаар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээс хойш ямар нэгэн байдлаар дахин шинэчлэл хийгээгүй, лабораторийн барилга хуучирч, шаардлага хангахгүй болсон зэрэг тулгамдсан асуудлууд байна. Тухайлбал, дэлхий дахинаа агаар, хөрс, усанд агуулагдаж буй элемэнтүүдэд юу агуулагдаж байгааг тэрбумны нэг нарийвчлалтай судалдаг болсон. Харин монголд ганц байдаг Байгаль орчин хэмжил зүйн лабораторид саяны нэг нарийвчлалтайгаар ердөө л ямар бодис агуулагдаж байгааг л тодорхойлж байна. Тиймээс бидэнд тоног төхөөрөмж болон ажлын байрны шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна. Хэрэв сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болчихвол аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны үнэлгээний шинжилгээг хийх замаар бид орлого олох боломж ч бүрдэнэ” хэмээж байлаа. Тус лаборатори нь агаар, ус, хөрсний шинжилгээг хийхээс гадна цаг уур, орчны шинжилгээний төхөөрөмжүүдийг засах үйл ажиллагааг давхар хариуцдаг, 35 ажилтан, албан хаагчтай. Эдгээр ажилтнууд нийслэлийн агаарын найрлагыг 30 минут тутамд шинэчилж, agаar.mn веб сайт болон аппликейшнд харуулдаг. Мөн туул голын усны шинжилгээг сар бүр хийдэг, орон нутгийн лабораториудаас ирүүлж буй дээжүүдэд шинжилгээ хийхээс гадна орон нутаг дахь 22 лабораторийн ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг байна.




Цаг уур, орчны шинжилгээний газрын үйл ажиллагааг тус газрын дарга С.Энхтүвшин мэргэжлийн хүмүүсийн хамт танилцуулсан. Тус байгууллага нь 316 суманд салбартай, 1880 ажилтан, албан хаагчтай БОАЖЯ-ны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Гэсэн ч Онцгой байдлын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, орон нутгийн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг онцгой обьект юм. Байгаль орчин хэмжил зүйн лабораторийг бодвол тоног төхөөрөмжийн шинэчлэлийг гадны төсөл, хөтөлбөрүүдийн тусламжтайгаар ойр ойрхон хийдэг учир материаллаг баазын хувьд асуудал харьцангуй бага. Дэлхийн цаг уурын байгууллагуудын гишүүн учир цаг уурын мэдээллүүдээ хиймэл дагуулаас үнэ төлбөргүй авдаг ч маш нарийвчлал бүхий мэдээллийг санхүүжилтийн асуудлаас болж авч чаддаггүй бэрхшээлтэй тулгардаг байна. Хэрэв 1-5 метр хүртэлх радиус доторх мэдээллийг хиймэл дагуулаас хүлээж авдаг болчихвол гал түймрийг асч эхэлсэн дариуд мэдэх боломжтой гэдгийг тус газрын инженер, техникийн ажилтнууд хэлж байлаа.

Үүнээс гадна тус газарт байгаль орчны мэдээллийн сангийн бааз төвлөрдөг бөгөөд БОАЖЯ-наас санг хөгжүүлэх төсөл, хөтөлбөртэй холбож өгөх замаар дэмжлэг үзүүлэн ажилладгыг энэ үеэр танилцуулсан. Байгаль орчны мэдээллийн сан руу дурын хүн нэвтэрч мэдээлэл авах боломжтой бөгөөд энэхүү мэдээллийн санг боловсронгуй болгох замаар салбар хоорондын уялдааг сайжруулж, цахимаар мэдээлэл солилцдог болгохоор төлөвлөн ажиллаж байгааг БОАЖЯ-ны Ногоон хөгжил, бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган танилцуулсан. Eic.mn сайтаар дамжуулан байгаль орчны мэдээллийн санд нэвтрэх боломжтой юм.

Байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсаны дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ажилтан, албан хаагч нартай уулзаж “Сайдын албыг аваад 10 гаруй хонож байна. Харьяа газруудынхаа үйл ажиллагаатай газар дээр нь оичж танилцан, тулгарч буй хүндрэл, асуудлыг нь шийдэх гарц эрэлхийллээ. Технологийн эрин зуунд байгаль орчны салбар дэвшлээс хоцрох ёсгүй. Үүнийг дагаад ажилтан, албан хаагчид маань ч мэдлэг, боловсролоо тасралтгүй дээшлүүлэх ёстой. Тиймээс Цаг уур, орчны шинжилгээний газар, Байгаль орчин хэмжил зүйн лабораторийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах болно. Ерөнхий сайд Засгийн газрын үйл ажиллагааг шуурхай, ил тод, үр дүнтэй байх ёстой гэдэг шаардлага тавьж ажиллаж байгаа. Тиймээс би асуудлыг шийдэхээр ажиллана. Та бүхэн маань хамтарч ажиллана гэж найдаж байна” хэмээсэн юм.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
