Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, Зөрчилд холбогдогч С.Ганбаатар, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан /ҮД:0188/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн Албанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч С.Ганбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4 дэх заалтад тус тус заасныг зөрчсөн тухай Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Юү Ван Сү, Монгол Ардын Хувьсгалт Намын Гишүүд Дэмжигчдийн Холбоо, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Орон Нутгийн Сонгогчдын Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг, иргэн Б.Баасанжаргал нараас Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус гаргасан гомдол мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн зөрчлийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Зөрчилд холбогдогч Биндэръяа овогт Сайнхүүгийн Ганбаатар нь Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад “Мөнгөн хандив иргэний хувьд 3 сая төгрөг хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна” гэж заасныг, Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.8 дахь хэсэгт “Иргэнээс бэлэн мөнгөөр хандив хүлээн авч болох бөгөөд энэ тохиолдолд хандив өгч байгаа иргэний овог нэр, регистрийн дугаарыг хандив цуглуулах эрх бүхий этгээд нь тэмдэглэн, түүний нэрийн өмнөөс сонгуулийн зардлын дансанд оруулна” гэж заасныг, Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх заалтад “Гадаад улсын иргэнээс хандив өгөх, хүлээн авахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож,
2. Сонгуулийн тухай хуулийн 50.10 дугаар зүйлийн 50.10.2 дахь заалтад зааснаар зөрчилд холбогдогч С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.440.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулан,
3. Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороонд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлж,
4. Тус шүүхийн шийтгэврийг зөрчилд холбогдогч С.Ганбаатар нь хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураараа биелүүлэхийг мэдэгдэж,
5. С.Ганбаатарт холбогдох зөрчлийн хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 гэж тус тус дугаарласан Ди Ви Ди 8 ширхэгийг зөрчлийн хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээн, 6. С.Ганбаатарт холбогдох зөрчлийн шийтгэл оногдуулсан шүүхийн шийтгэврийн хувийг оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслах Д.Чинзоригт даалгаж, 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оролцогчид анхан шатны шүүхийн шийтгэврийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдав.
More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...