ОУВС-гийн хөтөлбөрт хөрөнгө оруулагчид санхүүжилтээ олгохоор болжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОУВС-гийн Монголыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жэофф Готтлиб болон ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайдаар томилогдсонд нь Ажлын хэсгийн ахлагч Жоэфф Готтбил баяр хүргээд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тогтвортой үргэлжлэх болсныг дуулгасан байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон даруйдаа хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг хүссэн албан захидлыг ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагердад илгээсэн нь цаг үеэ олсон алхам болсон. Үүний дүнд өнгөрсөн зургаадугаар сараас хойш зогсонги байдалд орсон хөтөлбөр хэвийн үргэлжилж, донор орнууд болон хөрөнгө оруулагчид санхүүжилтээ олгох болсныг тодотгожээ.

ОУВС-гийн энэ шийдвэрт талархаж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлээд цаашид төсвийн сахилга батыг сайжруулж, төсвийн алдагдлыг бууруулан, Засгийн газрын бонд гаргахаас зайлсхийж, аль болох давсан орлого, нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгахыг зорьж байгааг тэмдэглэсэн байна.

Мөн уулзалтаар тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх арга зам, гарцын талаар санал солилцлоо.

+ There are no comments

Add yours