Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2018 оны төсвийн төсөл, нэмэлт санхүүжилтийн талаарх албан бичгийг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж гардуулж өгөв.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 22.2 дугаар зүйлд “Комиссын төсвийг түүний саналыг үндэслэн Улсын Их Хурал баталж улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна” гэсэн хуулийн заалт хэрэгжихгүй байгаагаас үүдэн комисс нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх санхүүжилт хангалтгүй, хүний нөөц хүрэлцээгүй нөхцөлд ажиллаж ирлээ. Энэ байдлаас үүдэн комисс, түүний гишүүдийн бүрэн эрх, хуульд заасан чиг үүрэг, үйл ажиллагааны биелэлтийг Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, хууль тогтоомжийн дагуу бүрэн хангах боломж хязгаарлагдмал байна гэж Хүний эрхийн үндэсний комиссын дарга энэ үеэр УИХ-ын даргад уламжлав.
Уг нөхцөл байдалд үндэслэн Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор комисст хүлээлгэсэн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх, комиссын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, орон нутагт хүрч ажиллах бололцоог хангах үүднээс 2018 оны комиссын төсвийн төслийг 1,144,626,321 төгрөг болгож нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн тооцоолол хийсэн байна.
Иймээс дээр дурдсан үндэслэл, шалтгааныг харгалзан үзэж, Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаанд зайлшгүй шаардагдах төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж өгөхийг Монгол Улсын Их Хурлын даргаас хүсжээ.
Г.Намуун
2 thoughts on “Хүний эрхийн үндэсний комиссын 2018 төсвийг бүрдүүлж өгөхийг хүслээ”
Leave a Reply Cancel reply
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...

Төсвийн хуулийн дагуу Засгийн газар төсвөө Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ёстой шүү дээ.
Ингээд хуулиа барихгүй дур дураараа байхаа болимоор юмаа. Хууль зөрчөөд байхад УИХ-дарга төсвийн төслийг авдаг нь буруу шүү дээ.
Төсвийн хуулийн дагуу Засгийн газар төсвийн төслийн УИХ-д өргөн мэдүүлдэг. Битгий хууль зөрчөөд байгаач