Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Бүх нийтээрээ 16 дах удаагаа мод тарих өдөр тохиож байна. Энэхүү өдрийн хүрээнд БОАЖЯ-ны ажилчид Баянгол Агропарк ОНӨТҮГ-ын цэцэрлэгт хүрээлэнд 150 гаруй Улиас модыг тарьж суулгалаа. Ойн тухай хуулийн 31.1, 2010 оны 63 дугаар зарлиг, 2013 оны 178 дугаар зарлиг гарснаас хойш 15 удаагийн бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан бөгөөд үүнд нийт 1,4 сая иргэн, 52,8 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10,5 сая мод тарьж, ургуулж байжээ.
Агаар мандал дах хүлэмжийн хий болон тоосонцрын агууламж, түүнчлэн нарны цацраг болон газрын бүрхэвчинд гарч буй өөрчлөлтүүд нь уур амьсгалын системийн энергийн тэнцлийг алдагдуулдаг. Өөрөөр хэлбэл, тодорхой хугацааны туршид байгалийн болон хүний үйл ажиллагааны улмаас уур амьсгалын өөрчлөлт үүсдэг байна . Уур амьсгалын өөрчлөлт хэмээх энэхүү үзэгдэл хүн төрөлхтний өмнө томоохон сорилт болоод байгаа бөгөөд түүнийг даван туулах шийдлийн нэг нь мод тарих, ойжуулах юм.
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан БОАЖЯ-наас 2017.10.13-14-ний өдрүүдэд мод тарих иргэддээ зориулан стандартын тарьц суулгац үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан байна. Үзэсгэлэнд давхардсан тоогоор 30 гаруй аж ахуйн нэгж оролцож 20 гаруй төрөл зүйлийн модлог ургамлын тарьц суулгацыг иргэдэд худалдаалжээ.
Аливаа суурьшлын бүсэд төвлөрсөн байршилд иргэдийн мод тарих үйл ажиллагааг зохион байгуулах нь экологи, эдийн засгийн өндөр ач холбогдолтой бөгөөд ийнхүү төвлөрүүлэн мод тарих талбайн загвар төлөвлөлтийг аймаг, нийслэлд хүргүүлсэн юм. Энэ загвар төлөвлөлтийг цаашид мод тарих талбайн зураг төсөл болгох, ландшафт төлөвлөлтийн зураг төслийн бүрдлийн загвар болгон тогтмол ашиглах боломжтой. Мөн Иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан Хашаандаа мод таръя сургалтыг 10 дугаар сарын 13, 14-ны өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэгт зохион байгууллаа.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
