Ийм утгатай захидлыг энэ салбарын төлөөлөл болох Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ажлаасаа халагдах гэж байгаа 30 орчим ажилтан ирүүллээ. А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдын ажлаа аваад удалгүй шинэ томилгоо хийж олон хүнийг ажилгүй болгосныг гэрчлэх хүн олон бий. Түүний нэг томилгоо бол Далай аварга Г.Өсөхбаярын эрх эхнэр аж.
Б.Нарантуяа 2016 оны УИХ-ын сонгуулийн дараахан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын ажлыг авангуутаа тэр байгууллагыг орвонгоор нь эргүүлж олон хүнийг тулган ажлаа өг хэмээн шахаж эс бөгөөс АТГ-г өгнө шүү хэмээн сүрдүүлэх болжээ. Тэрбээр салбарынхаа facebook хуудаст энэхүү мэдээллийг тавьсан мэргэжилтнээ “Мэдээллээ татан авч устагавал ажилд чинь эргүүлэн авна” хэмээн тохиролцсон байдаг. Түүгээр барахгүй тус төьд шинээр барьж, байгуулсан ариун цэврийн өрөөгөө эргүүлэн нураан засч улсын төсвийг орон сууцаа засч байгаа мэт хэдэнтээ өөрчилж хайр найргүй үрэхийг хараад ажилтнууд нь үнэхээр нүд нь орой дээрээ гарсан гэдэг. Дарга нар дураараа авирлаж улсын мөнгийг үргүй зардгийн бодит жишээг Б.Нарантуяа харуулсаар л…


Ямар азаар У.Хүрэлсүх стиль нийлэхгүй мэргэжлийн бус засгийг унагав аа
Шунахай сайд А.Цогцэцэгийн хийсэн ганц томилгооны цаана жирийн ажилчид хэрхэн үйлээ үзэж, ажилгүйчүүдийн эгнээнд морилсныг таамаглаж хэлэхийн арга алга. Далдуур улс төрийн тохиролцоо хийдэг энэ сайд өнгөн дээрээ “Хүн амыг олноор нь хамарсан, эрсдэл үүсгээд байгаа өвчнөөс урьдчилан сэргийлж, оношлогоо эмчилгээг сайжруулж гепатит В, С-ийг устгахаар зорьсон дэлхийн анхны орон боллоо” хэмээн шоудаж явна. Түүнийхээр бол Монгол Улсын Засгийн газар ЭМЯ хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалахаар хөлсөө дуслуулан ажиллаж байгаа гэлтэй. Гэвч сайдтан энэ төслөөр хэрхэн мөнгө босгож буй баримтыг мэргэжил нэгтнүүд нь түмэнд дэлгэж “Шунахай сайд”-аар нь дуудан орчлонгоор нэг зарласан нь дэндүү үнэн баримт, “Ичиг, ичиг” явдал юм. Яг энэ үест Монгол Улсын хууль, хяналтын байгууллагынхан цөм амралтаа авсан бололтой.
БНСУ-ын Кёнги дүүргийн Засаг дарга Нам Кёнг Пилийн том хүү мансууруулах бодис хууль бусаар хил давуулсан, өөрөө хэрэглэсэн, хадгалсан гэх олон зүйл ангиар буруутгагдан баривчлагдахад эцэг нь “Хатуу шийтгээрэй” хэмээн хүссэн талаар бид сонссон. Гэтэл манайх эрх ашгийн томоохон хуйвалдааны талаарх баримттай өгүүлсэн мэдээллийг нүдэн балай, чих нь дүлий чимээгүй өнгрүүлж байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Ийм л эрээгүй шуналын тулмуудыг бид сонгож, төрд гаргажээ. Ямар азаар Шадар сайд У.Хүрэлсүх цагаа олж стиль нийлэхгүй байгаа мэргэжлийн бус Засгийн газрын хойдохыг уншиж, идээч, уугаач нарыг татан буулгав аа. Түүнд “Браво” гэж хэлье.
Ичгүүргүй, Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогоо “Элэгний эрүүл мэндийн асуудалд бүх насны хүмүүсийг хамруулахын төлөө 2020 он хүртэл хэрэгжүүлэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр маань дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа” хэмээн нүүр нь улайхгүй ярьж явна. Нээрээ л дэлхий нийт харж байхад цаашдаа “батга шахдаг” эмнэлгээрээ дамжуулан элэгний вирус тоолох нэрийдлээр “мөнгө угаах” ажлаа зогсоох байлгүй дээ. Эцэст нь хэлэхэд, энэ сайдын томилгооны дараа хууль бусаар ажилгүй болсон хүмүүс бидэнд хандахад нээлттэй.
А.Сэргэлэн
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
