“Хүний эрхийг хамгаалахын тулд хүрээлэн буй орчинг хамгаалах нь” сэдэвт лекц болно

Хүний эрхийн анхаарал татсан асуудлаар хүний эрхийн цуврал илтгэл хэлэлцүүлэг арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн лекцийн илтгэгчээр НҮБ-ын хүрээлэн буй орчин, хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс Монгол Улсад айлчилж байгаатай уялдуулан урьж оролцуулжээ. Тэрбээр “Хүний эрхийг хамгаалахын тулд хүрээлэн буй орчинг хамгаалах нь” сэдвээр 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 дугаар давхрын хурлын танхимд унших аж.
Тус лекцийн хүрээнд хүний эрхийн асуудлаар тодорхой асуултад хариулт эрж, шийдлийг дэвшүүлж, санал бодлоо солилцох тул сонирхсон хүмүүс 51-262752, 51-262751 дугаарын утсаар бүртгүүлнэ үү. Лекц нь хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй.
Илтгэгчийн мэдээлэл
Боловсрол:
• 1984 онд Райс Их Сургуулийн Эдийн засаг, Англи хэлний чиглэлээр Бакалавр
• 1987 онд Стенфордын Хуулийн Сургуулийн Хууль зүйн ухааны доктор
Ажлын туршлага:
• 1987-1988 онд АНУ-ын 9 дүгээр тойргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчийн туслах
• 1988-1994 онд АНУ-ын Төрийн Департаментийн Хуулийн хэлтэст хуулийн зөвлөх
• 1994-1998 онд Техасын Остин хотын “Бикерстаф, Хит, Смайлей” Хуулийн Фирмд ажилтан
• 1998-2002 онд Хууль зүйн Туслах профессор
• 2002-2004 онд Хууль зүйн Дэд профессор
• 2004-2006 онд Пенсильванийн Их Сургуулийн Дикинсоны Хуулийн Сургуульд Хууль зүйн профессор
• 2006-2012 онд Вейк Форестийн Их Сургуулийн Хууль зүйн Сургуульд Хууль зүйн Профессор
• 2012-2015 онд НҮБ-ын “Эрүүл, аюулгүй, цэвэр, тогтвортой хүрээлэн буй орчинтой холбоотой хүний эрхийн үүрэг хариуцлагын асуудал хариуцсан Бие даасан Шинжээч”
• 2015 оноос НҮБ-ын Хүний эрх, хүрээлэн буй орчны асуудал хариуцсан тусгай илтгэгч

+ There are no comments

Add yours