Хуурамч мөнгөөр худалдан авалт хийжээ

Цагдаагийн байгууллагын мэдээгээр Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Номинхайпер маркет” дэлгүүрээр иргэн Б өчигдөр /2017.08.08/ үйлчлүүлэхдээ хуурамч 5000 төгрөгөөр гүйлгээ хийжээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Уг хэрэгтэй холбогдуулан, иргэдийг мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийхдээ хуурамч, эсэхийг сайн анзаарч байх шаардлагатайг хуулийн байгууллагынхан анхаарууллаа.

Г.Намуун

+ There are no comments

Add yours