Швейцарийн хөгжлийн агентлаг, Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөл хамтран 2017 оны 6 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулж буй хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнуудыг чадавхжуулах сургалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл хамрагдаж байна.
Сургалтыг Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш нар удирдан явуулж байгаа бөгөөд хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнуудад өөрсдийнхөө ажил мэргэжлийн хүрээнд мэдээ, сурвалжлага, хөрөг нийтлэлийг хэрхэн мэргэжлийн түвшинд бэлтгэх талаар сургалт явуулж байна.
Мөн инфографик мэдээлэл бэлтгэх арга зүй, олон нийтийн сүлжээ (social media)-г үр дүнтэйгээр ашиглах арга замууд, цахим орчинд мэдээллийг уншигчдад сонирхолтойгоор түгээх аргачлалыг онол практик хосолсон хэлбэрээр явуулж байна.
Энэхүү сургалтад хамрагдсанаар хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтнууд орчин цагийн мэдээллийн сувгуудыг амжилттай ашиглах арга ухаанд суралцахын зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд байгууллагынхаа үйл ажиллагаатай холбоотой хэвлэлийн мэдээг үнэ төлбөргүйгээр нийтлүүлэх, уншигчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээг бичих арга дадалд суралцах юм.
Г.Гэрлээ
More Stories
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
