Засгийн газар төсвийн тодотголд 110 тэрбум төгрөг суулгаж, батлуулснаар тавдугаар сараас эхлэн ипотекийн хөтөлбөрийг Засгийн газар, Монголбанк хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа.
Өнгөрсөн тавдугаар сард ипотекийн зээлд нийт 50.5 тэрбум төгрөгийн санхүүжилт гарган нийт 722 иргэн ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд шинээр хамрагдсан бол энэ сард Засгийн газар, Монголбанк хамтран 52 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргахаар төлөвлөж байгаа аж.
52 орчим тэрбум төгрөгөөр дунджаар 830 орчим иргэн ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэж тооцжээ.
+ There are no comments
Add yours