Доён хочоороо алдаршсан У.Болдод холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч өмгөөлөгч нь ар гэрийн гачигдалтай байгаа гэдэг шалтгаанаар мөн хойшилсон байна. Дашрамд дурдахад, Доён Болдын өмгөөлөгч Мунзуй Нямдоржийг бас өмгөөлж, өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралд оролцох байсан юм.
Шүүгдэгч У.Болд буюу доён хочит Болд нь өнгөрсөн 2016 оны зургадугаар сарын 17-ны 20.50 цагийн орчим нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт орших Туул голын эрэг буюу тус дүүргийн 13 дугаар хорооны нутагт архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмйн хэв журмыг зөрчин иргэн Т.Өлзийжаргалын хамтаар танхайран 10 гаруй удаа буудаж, тэр орчмын оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргээр саатуулагдан шалгагдаж байгаа.
Улсын яллагчаас шүүгдэгч У.Болд, Т.Өлзийжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 заалтаар журамлан яллах дүгнэлт үйлдээд буй. Тус заалтад энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байна. Шүүгдэгчид уг хэргийг үйлдэхдээ галт зэвсэг буюу зөвшөөрөлгүй гар буу ашиглаж, танхайрсан нь тогтоогдсон байдаг билээ.
Сэтгүүлч С.Баяр
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
