ХЗДХ-ийн сайд тэргүүтэй төлөөлөгчид ӨМӨЗО-нд айлчлав

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт тэргүүтэй төлөөлөгчид ӨМӨЗО-нд айлчлав. Энэ үеэр Хөх хотод Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Төв удирдах газар болон тус газрын Сүлжээний аюулгүй байдлын ерөнхий газартай танилцсан байна.

БНХАУ-ын хувьд нийт хот суурин газрынхаа 80 орчим хувийг бүрэн камерын хяналтад оруулсан бөгөөд энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд томоохон хувь нэмэр оруулж байгааг хэлж байлаа. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ӨМӨЗО-ны дэд дарга, Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн дарга Ма Минтэй уулзах үеэр хар тамхи, мансууруулах бодистой холбоотой болон цахим гэмт хэрэгтэй тэмцэх, интернет сүлжээний аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдэгт санал нэгджээ.

Г.Намуун

 

 

+ There are no comments

Add yours