Шүүгдэгч Г.Нямдорж, С.Мөнхбат, Хонин онход овогтой Чимэдбазарын Нямдаваа, М.Дондовсамбуу, Б.Баяржаргал, О.Баттуяа, С.Сандуйжав нартхолбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 10.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын танхимд хаалттай эхэлсэн. Шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчид ар гэрийн гачигдал гарсаны улмаас дээрх шүүгдэгч нарт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 26-ныг хүртэл хойшлууллаа.
Шүүгдэгч Г.Нямдоржийг “мунзуй” гэдэг хочоор нь монголчууд андахгүй. Хөдөлмөр хамгаалал, нийгмийн хөгжлийн сайд Н.Номтойбаярын бие хамгаалагч, найз, сүүлдээ атаат дайсан нь болсон түүний талаарх мэдээлэл бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр дүүрэн байдаг.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 буюу Гэмт хэрэг үйлдэхийг гардан зохион байгуулсан буюу удирдсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулж, үйл ажиллагааг нь чиглүүлж удирдсан этгээдийг зохион байгуулагч гэнэ. 35 дугаар зүйлийн 35.5 буюу Гэмт хэргийг гардан үйлдсэн этгээдийг гүйцэтгэгч гэнэ, 36 дугаар зүйлийн 36.2 буюу Хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ гэсэн хэсгээр журамлан, мөн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.3 буюу Энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 буюу зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амалсан этгээдийг хамжигч гэнэ. 36 дугаар зүйлийн 36.2 буюу хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ гэснээр журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 буюу энэ хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, эсхүл насанд хүрээгүй, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2 буюу гэмт хэрэг үйлдүүлэхээр бусдыг хөлсөлсөн этгээдийг захиалагч гэнэ, 36 дугаар зүйлийн 36.3 буюу гэмт хэрэг хамтран үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон хоёр буюу түүнээс дээш этгээдийг урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг гэнэ гэсэн хэсгээр журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийн 252. 2 буюу энэ хэргийг шунахайн болон хувийн бусад сэдэлтээр үйлдсэн, эсхүл хүнийг хүнд буюу онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж буюу яллах нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж худал мэдээлсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 буюу таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргосон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зааснаар шүүгчдэгч С.Мєнхбатад яллах дүгнэлт үйлджээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 буюу зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амалсан этгээдийг хамжигч гэнэ. 36 дугаар зүйлийн 36.2 буюу хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн 149 дүгээр заалтын 149.3 буюу энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 буюу гэмт хэргийг гардан үйлдсэн этгээдийг гүйцэтгэгч гэнэ. 36 дугаар зүйлийн 36.2 буюу хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 буюу энэ хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, эсхүл насанд хүрээгүй, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 буюу таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргосон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалтын дагуу шүүгдэгч Г.Нямдоржид ял төлөвлөсөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 буюу зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амалсан этгээдийг хамжигч гэнэ. 36 дугаар зүйлийн 36.2 буюу хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 буюу энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалтын дагуу шүүгдэгч Хонин онход овогтой Чимэдбазарын Нямдаваа, М.Дондовсамбуу, Б.Баяржаргал, О.Баттуяа нарт ял төлөвлөсөн байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 буюу гэмт хэргийг гардан үйлдсэн этгээдийг гүйцэтгэгч гэнэ. 36 дугаар зүйлийн 36.3 буюу гэмт хэрэг хамтран үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон хоёр буюу түүнээс дээш этгээдийг урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг гэнэ гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн 252 дугаар зүйлийн 252.2 буюу энэ хэргийг шунахайн болон хувийн бусад сэдэлтээр үйлдсэн, эсхүл хүнийг хүнд буюу онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж буюу яллах нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж худал мэдээлсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн зааснаар шүүгдэгч С.Сандуйжавт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Шүүх хурал энэ сарын 26-ны 8.30 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын танхимд дахин хуралдахаар товлогдсон.
Сэтүүлч С.Баяр
One thought on “Нийслэлийн прокуророос “Мунзуй” Нямдорж нарт 3-10 жил хорих ял төлөвлөжээ”
Leave a Reply Cancel reply
More Stories
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...


Буудчихгүй яагаа вээ