Улсын их хуралд тамирчин улс төрчийн тоог нэгээр нэмсэн Завханчуудын сонголт Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг байв. Завхан аймгийн Цагаанчулуут сумын харъяат, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг МАН-д элсэд, түүгээр зогсохгүй Их хурлын гишүүн болоход олон хүн мэл гайхаж, цэл хөхөрсөн юм. Харин учир мэдэх хүмүүс эрхэм гарьд эртнээс улс төрд орох бэлтгэлээ базааж байсан гэлцсэн.

Үндэсний бөхийн дэвжээнээс бизнесийн салбарт хүч үзэж, сэргэлэн овсгоотой нэгэн болохоо харуулсан гарьд Ц.Цэрэнпунцагийн хувьд үндэсний бөхөөр барилддаг үеийнхэн дундаа “боловсролтой бөх” гэсэн ангилалд зүй зайгүй багтаж байсан ч нэг л өдөр улс төрд давхиж орно чинээ бодоогүй хүн Монголд олон.  Шаггүй бизнесмэнээ харуулж байсан түүний дараагийн нүүдэл нь улс төр. Тэр дундаа их хурлын гишүүн болж, аархсан.

Өнөөдөр монголын улс төрд үндэсний бөхийн аваргууд олон бий. Хашир гишүүн болтлоо хөлөө олсон Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазарын араас ширүүхэн дайрч орж ирсэн Завхан нутгийн гарьдад нутгаасаа сонгогдох амархан байсан биз. Энэ утгаараа Завхан нутгаас УИХ-д нэр дэвшиж, улстөрч бөхийн тоог нэгээр нэмээд зогсохгүй, үндэсний бөх улс төрийн хоршил болсон нүдэнд амархан дасахгүй ч нийтэд таалагдсан төрхийг бүтээгээд авчихсан зайтай, зальтай шинэ гишүүн маань өнөөдөр чуулгын танхимд шаггүй үгийг таггүй ярьсан шигээ шилээ шөргөөж суугаа юм.

Завхан аймгийн Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн нэгдүгээр сургуулийг төгсөөд 1996 он АНУ-ын Сан-Франциско хот дахь “Американ Академи”, 1997 он ШУТИС-ийн Механик Инженерийн Сургуульд Автомашин ашиглалтын инжнер, 1998 он АНУ-ын Колорадо мужийн их сургуулийн Болдор дахь Эдийн засгийн институт,  2013 он АНУ-ын Калифорни муж дахь Доминикан их сургуульд Бизнесийн удирдлагын магистр, 2019 он АНУ-ын Беркелигийн их сургуульд Улс төр судлалийн магистрант эрхэм гишүүн маань 1999 онд Жем группийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, 2005-2010 онд Жи-Мобайл компанийн ТУЗ-ийн дарга, 2008-2016 онд DDish TV компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, 2008 оноос Жем Нэт компанийн үүсгэн байгуулагч, 2013 оноос SPS TV компанийн үүсгэн байгуулагч, зөвлөх, 2018 оноос  Хужирт Тур компанийн ТУЗ-ийн дарга, 2019 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Х.Заяа

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.