Өнгөрсөн сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх замдаа жирэмсэн эх амаржиж, онгоцонд хоёр ихэр охин төрүүлсэн билээ.
Эх, хүүхдүүдийн бие сайн байгаа бөгөөд тэдний тусгаарлалтын хугацаа дууссанаар өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч байна. Охидыг Энхцэлмэг, Энхжигүүр гэж нэрлэжээ.
Онгоцонд мэндэлсэн ихэр охидод МИАТ ТӨХК-иас 18 нас хүртэл тус компанийн онгоцоор үнэ төлбөргүй нисэх эрх өглөө.
Ихэр охидын ээж “Онгоцонд орохоос хоёр өдрийн өмнөөс бие жаахан чилээрхсэн. Есдүгээр сард төрөх байсан ч охид маань долоон сар хүрээд төрлөө. Анх 1.4 кг, 1.6 кг төрсөн. Төрсний дараагаар жин нь буураад, дахин нэмэгддэг юм байна. Одоогоор хэвийн жиндээ хүрч байгаа” гэлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх “Тусгай үүргийн нислэг хийгээд иргэдийг онгоцонд суулгаж байхад жирэмсэн эмэгтэй суусан. Бид төрнө гэж бодоогүй байсан. Хүний бие муудлаа гээд ирэхэд жирэмсэн эмэгтэйд маань өвдөлт өгсөн байсан. Тэгээд л олон хүний хүч, мэрийлтээр онгоцонд ихэр охидыг эсэн мэнд өлгийдөн авсан. Одоо эх хүүхдийн биеийн байдал хэвийн. Хүүхдүүд долоон сартай дутуу төрсөн ч одоо хэвийн жиндээ хүрсэн” гэлээ.
Мөн энэ үеэр МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөр “Монгол Улсад дотоодын нислэгийн үеэр хүүхэд мэндэлж байсан. Харин олон улсын нислэгт хүүхэд төрж байгаа анхны тохиолдол юм. Мөн ихэр хүүхэд онгоцонд мэндэлж буй нь дэлхийд анхных болж байгаа. Маш олон хүнийг түгшээж бас их баярлуулсан. Тиймээс манай компаниас ихэр охидоо болон ээжийг нь МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгийг олгож байна” гэлээ.
More Stories
“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар...
Рапид болон блицийн ДАШТ-д Монголоос гурван баг өрсөлдөнө
Олон улсын шатрын холбоо (FIDE)-ноос БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт рапид болон блиц төрлийн дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнийг...
2026 оны #ДАШТ-д оролцож буй хамгийн өндөр орлоготой тоглогчдын жагсаалтыг #Криштиану Роналду тэргүүлж байна
2026 оны #ДАШТ-д оролцож буй хамгийн өндөр орлоготой тоглогчдын жагсаалтыг #Криштиану Роналду тэргүүлж байгаа бөгөөд жилийн нийт орлого нь ойролцоогоор...
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалтын хяналтын сонсгол өнөөдөр эхэлнэ
УИХ-аас "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хийхээр...
Улаанбаатарт өдөртөө бага зэргийн бороо орно
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар өнөөдөр бороо, дуу цахилгаантай аадар орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны...
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
