Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэйг хүлээн авч уулзлаа. /2020.08.12/
Уулзалтын үеэр Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй Монгол Улсын Засгийн Газар “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг эрт авч, сахилга бат, ДЭМБ–аас гаргасан зөвлөмжийг сайн биелүүлж, дотооддоо халдвар алдаагүй цөөн улс орнуудын нэг гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Дэлхийн банкнаас Монгол Улсад Цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийт 50 орчим сая ам.долларын зээл, тусламжийг шийдвэрлээд байна.
Үүнд:
– Дэлхийн банкны цар тахлын онцгой байдлын сангаас Монгол Улсад 1 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ.
– “КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 26.9 сая ам.доллароор хэрэгжүүлж байна.
– “Цахим эрүүл мэнд” төсөл 2.1 сая ам. долларын санхүүжилтээр нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд худалдан авахад зориулан шийдвэрлэсэн.
– “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл” 20 сая ам.долларын хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Дэлхийн банктай цаашид урт хугацаанд хамтран ажиллах, одоо хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих төслүүдийн биелэлтэд анхаарч, үр ашигтай байхад хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Ялангуяа Монгол Улсын эдийн засаг, төр хувийн хэвшлийг дэмжих чиглэлд түлхүү хамтарч ажиллах чиглэлд санал солилцсон юм.
Эх сурвалж: Шадар Сайдын Хэвлэлийн Алба
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
