Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл томилолтын баг бүрэлдэхүүний хамт Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод зэрэг үндсэн үйлдвэрлэлийн цех болон Дулааны цахилгаан станц, Ган бөөрөнцгийн цехүүдийн удирдлагууд өнөөгийн үйл ажиллагаа, технологийн шинэчлэл, шинэ бүтээн байгуулалтын явц, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар танилцуулахын зэрэгцээ тулгамдаж буй асуудлуудаа ч ярьж, санал бодлоо солилцов. “Жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, үйлдвэрлэлийн гол зүрх болсон, Баяжуулах үйлдвэр шинэ өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлж байна. Энэ нь, хүдэр боловсруулалтын хүчин чадлын хэмжээг 6 саяар өсгөх технологи бүхий, Өөрөө нунтаглах хэсэгт баригдаж буй өргөтгөл юм. Уг бүтээн байгуулалтыг ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд барилга байгууламжийн ажил өнөөдрийн байдлаар 45 хувийн гүйцэтгэлтэй байна” гэж Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон онцлов. Түүнчлэн, жилээс жилд уул геологийн нөхцөл хүндэрч, хүдрийн агуулга буурч байгаатай холбогдуулан авах арга хэмжээ, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн шинэ өргөтгөлийн үр өгөөж, хэрэглэгчээс үйлдвэрлэгчийн эгнээнд шилжсэн ДЦС-ын найдвартай ажиллагаа, Ган бөөрөнцгийн цехийн шинэ технологи, үйл ажиллагаа зэрэг цех бүрийн онцлог ажилтай ТӨБЗГ-ын дарга газар дээр нь танилцлаа.
Тэрээр, Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон катодын зэс үйлдвэрлэгч “Эрдмин” компанитай танилцсаны дараа Эрдэнэтийн уурхайчдын ажил үйлсийн талаар товч дүгнэхдээ: “Улс орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, төсвийн орлогын гол ачааг нуруундаа үүрч яваа Эрдэнэт үйлдвэрээс орон нутгийн томилолтоо эхлүүлж байна. “Ковид-19” цар тахлын тархалтын улмаас онцгой горимоор ажиллаж буй энэ цаг үед Төрийн өмчит үйлдвэрүүдийн хувьд аль болох алдагдал багатай ажиллах чиглэл баримталж байна. Харин Эрдэнэт үйлдвэрийнхэн энэ үеийг эсрэгээр нь үр ашгаа дээшлүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж болгон ажиллаж байгаа нь харагдаж байна. Энэ нь бусад үйлдвэрлэгчид хүлээн зөвшөөрөхүйц сайн туршлага, үлгэр дуурайл болно гэдгийг тэмдэглэе” гэсэн юм.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
