Олон улсын шатрын холбоо (FIDE)-ноос БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт рапид болон блиц төрлийн дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Маргааш эхлэх тус тэмцээнд манай улсаас гурван баг оролцохоор өнөөдөр орой Хонконгийн зүг хүлгийн жолоо залах ажээ. Зургаан өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд “The MongolZ”, “Алдар” спорт хороо, “Босоо Ноён” гэсэн гурван баг өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж дуусав.
Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээн нь орчин үеийн шатрын ертөнцийн хамгийн өрсөлдөөнтэй, үзүүштэй тэмцээнүүдийн нэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг их мастерууд, үндэсний шигшээ багууд, мэргэжлийн клубүүдийг нэг дор цуглуулдгаараа онцлогтой. Энэ нь шатрын спорт дахь багийн нэгдэл, стратегийн ур чадвар, өрсөлдөөний дээд түвшнийг илтгэдэг онцгой ач холбогдолтой тэмцээн юм. Богино хугацааны хяналттай рапид, блиц төрлөөр явуулдаг тул тоглолт бүр хурд, ур чадвар, багийн нягт уялдаа холбоог сорьсон оюуны тулаан болно.
Уг тэмцээнд манай гурван багаас гадна Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар Германы тэрбумтан Вадим Розенштайны урилгаар “WR Chess”-ийн бүрэлдэхүүнд багтаж, ДАШТ-д өрсөлдөхөөр Хонконгт очжээ. Монголоос оролцох багуудын бүрэлдэхүүнийг танилцуулъя.
The MongolZ баг
Дасгалжуулагч: ФИДЕ мастер Б.Ану
1-р ширээ-их мастер Д.Батсүрэн
2-р ширээ-олон улсын мастер Х.Итгэлт
3-р ширээ-олон улсын мастер Ү.Агьбилэг
4-р ширээ-олон улсын мастер Х.Өлзийхишиг
5-р ширээ-олон улсын мастер Б.Баярмаа
6-р ширээ-А.Эрхэмбаяр
“Алдар” спорт хорооны баг:
1-р ширээ-их мастер С.Билгүүн
2-р ширээ-олон улсын мастер Г.Амартүвшин
3-р ширээ-олон улсын мастер С.Чингүүн
4-р ширээ-их мастер Б.Мөнгөнтуул
5-р ширээ-олон улсын мастер Б.Мөнгөнзул
6-р ширээ-Б.Цогтбаяр
“Босоо Ноён” шатрын клубын баг:
(2000 хүртэл чансаатай сонирхогчдын ангилал)
1-р ширээ-спортын мастер А.Золжаргал
2-р ширээ-дэд мастер Б.Очирсүх
3-р ширээ-ФИДЕ мастер Б.Хүслэнзаяа
4-р ширээ-дэд мастер Н.Очирваань
5-р ширээ-спортын мастер Ж.Мичид
6-р ширээ-дэд мастер М.Батням

Ташрамд дурдахад, өнгөрсөн жилийн ДАШТ-д Монгол Улсын Үндэсний шигшээ баг 2400 хүртэл чансаатай багуудын ангилалд түрүүлж, дэлхийн аваргын цомыг эх орондоо авчирч байсан түүхтэй.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
