Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн буюу Мазаалай паркын үйл ажиллагааны доголдол өнөөгийн байдлын талаар Баянхонгор – тохижилт нийтийн үйлчилгээ ОН-ын өмчит ХХК-ийн дарга С.Готов аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
Мазаалай буюу эв нэгдлийн паркыг “Их Модун” ХХК 2015-2016 оны хооронд 1 тэрбум 900 орчим сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр барьж гүйцэтгэсэн байдаг. Өнгөрөгч оны сүүлээр Баянхонгор аймаг тус компанид үлдэгдэл өрийг төлж барагдуулж дуусчээ. Гэвч нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчийг үзүүлжээ. Мазаалай парк нь харагдах байдал, гоёмсог хийцээрээ иргэдийн мэлмий сэтгэлийг хуурч дэд бүтэц нь дутуу, ус юүлэх болон сэлбэх шугам сүлжээгээ хийгээгүй, холбох шугамууд нь задарч эхэлсэн, цөөрмийн доодох пилонк цуурч цоорч эхэлсэн зэрэг доголдолтой гарч иржээ. Дутуу ажлаа гүйцээ гэдэг албан шаардлагыг аймгийн зүгээс удаа дараа тавьсан ч ажил бүрэн дуусаагүй байхад тухайн үеийн танай удирдлагууд 2016 онд болсон УИХ, Орон нутгийн ээлжит сонгуулийн үеэр шоу хийн ашиглаж эхэлсэн.
Үүнээс болж эвдрэл үүссэн. Үүнд манайх хариуцлага хүлээхгүй, хүлээх ч ёсгүй гэж “Их Модун” ХХК мэдэгджээ. Ингээд цэцэрлэгт хүрээлэнг хүлээж авсан эзэн ч байдгүй хүлээлгэн өгсөн эзэн ч байхгүй болж хашаа хайс хамгаалалтыг Баянхонгор тохижилт нийтийн үйлчилгээ ОН-ын өмчит ХХК хариуцаж үлджээ. Гэвч асуудал үүгээр зогссонгүй. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн цөөрөмд өнгөрсөн намар хүүхдүүд голоос загас авчран хийж улмаар тэр нь өсөж үржиж хэд дахин олон болов.
Улмаар өвөл болж тунамал уснаасаа болж нөгөө олон тоогоор үржсэн загаснууд хөлдөж үхжээ. Урь унахад үхсэн загасны язмаг сэгээр тогтоол цөөрөм дүүрч эвгүй үнэр танартай болж тэр орчмын айл амьтан хүсүүст таагүй тухгүй нөхцөл байдлыг үүсгээд авч. Тус байдлыг мэргэжлийн байгууллагаас газар дээр нь судлан шинжлэж хөрсний их хэмжээний бохирдол үүссэн, гэдэсний халдварт өвчин гарах бүр тархах нөхцөл байдал бий болжээ гэж дүгнэснээр цэцэрлэгт хүрээлэнг түр хугацаагаар хааж, үхсэн загас, бохирдсон усыг зайлуулах арга хэмжээг авах албан шаардлагыг холбогдох газарт хүргүүлжээ.

Албан шаардлагын дагуу тохижилт үйлчилгээний хэдэн ажилчид үхсэн загас нэг бүрийг , түүний сэг зэмийг цэвэрлэж зайлуулсан ч бохирдсон усыг нь юүлэх боломжгүй учраас энэ хэвээр нь үлдээсэн байна. Баянхонгор тохижилт үйлчилгээ орон нутгийн өмчит ХХК-ний зүгээс энэ бохирдсон усыг нэн тэргүүнд соруулуулж ариутгал халдваргүйтгэл хийлгэх шаардлагатайг ярив. Үйл ажиллагаанд ороод жил ч болоогүй байхад засвар хийх шаардлагатай болсон, улмаар цөөрөм хавийн усны сувгийн зурагтай болж байж хаана нь эвдэрч гэмтсэнийг мэдэж засварлана. Тэгий гэхнээ тэр зураг нь байхгүй байдаг зэрэг зовлонгоо ярив. Мөн нуурын усыг сэлгэлттэй болгож, тэр орчимд 00 бий болгож бохирын асуудал шийдвэрлэх цэгийг зайлшгүй байгуулах шаардлагатай ч тохижилт үйлчилгээний газрын дарга хэлж байв.
Хэдхэн хоноод эх үрсийн баяр тохионо. Энэ хэд хоногийн хугацаанд тус паркыг хэвийн үйл ажиллагаагаар хэрхэн хангах тал дээр Засаг даргын зөвлөлийн гишүүд хэлэлцээд бохирдсон усыг өөр бусад тохижилт үйлчилгээний компаниудын техник бололцоог ашиглан соруулж авч, бохирыг зайлуулахаар болсон бол тус орчны хөрс талбайд сайтар түвшинд ариутгал халдваргүйтгэл хийж эвдэрсэн насосыг засаж янзлах, болохгүй бол өөр насосоор сэлбэж цөөрмийг усаар дүүргэж усан оргилуурыг ажиллуулах шийдвэрийг гаргалаа.
Яалтгүй тулсан цаг хугацаанд нэг удаадаа асуудлыг ингээд шийдвэрлээд өнгөрөвч цаашдаа бүрэн бүтэн хэмжээнд тус паркыг ажиллуулахын тулд тухай бүр хөрөнгө мөнгө гаргаад байх уу гэдэг дээр зөвлөлийн гишүүд нэгийг бодож болгооно бизээ. Хоёр тэрбумын саад халдварт өвчний голомт болохоос нь өмнө ямар ч байсан анхаарахгүй бол хүүхдийн баяр, наадам гээд хүний хөл тасрахгүй нь бололтой.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
