Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Өндөр дов” гэх газарт аймгийн төвөөс 4 км-н зайд Замын цагдаагийн байнгын хяналтын пост ашиглалтанд оржээ.
Уг пост байгуулагдсанаар гэмт хэргийн замаар алдагдсан эд хөрөнгө, эрэн сурвалжилж буй хүн, мал, эд зүйлийг шуурхай илрүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх мөн орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилгыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах чухал ач холбогдолтойгоос гадна дээрх чиглэлийн авто замаар Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймаг руу зорчиж буй тээврийн хэрэгслүүд дамжин өнгөрдөг хөдөлгөөний ачаалал ихтэй гол зам болох ажээ.
Тус хяналтын цэгт Замын цагдаагийн алба хаагчаас гадна Цагдаагийн газар, хэлтсээс мөрдөгч, хэв журмын ажилтан, Онцгой байдлын байгууллага болон бусад төрийн байгууллагын алба хаагч, ажилтнууд хамтран 24 цагийн турш хяналт тавьж ажиллах юм байна.
Г.Намуун
More Stories
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
