Ерөнхий сайдын суудалд Ө.Энхтүвшин өрсөлдөхөө мэдэгдлээ

МАН ирэх даваа гаригт Бага хурлаа хийж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулах юм. Өнөөдрийг хүртэл хэн нь ч албан ёсоор Ерөнхий сайдад нэр дэвшихээ мэдэгдээгүй байсан билээ. Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өнөөдөр намынхаа гишүүдэд захидал илгээж Ерөнхий сайдад өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэрээр захидалдаа “Цаг үеийн ээдрээтэй нөхцөл байдал нь Ерөнхий сайдаа тодруулж ирсэн МАН-ын уламжлалыг энэ удаа өөрчилж, өрсөлдөөний зарчмыг сонгох бололтой. Намын удирдлага, гишүүдийн санаа бодол ч тийм байна. Иймд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, Бага хурлын төвшинд өрсөлдөхөө журмын нөхөддөө мэдэгдэж байна” гэжээ.

Г.Намуун

+ There are no comments

Add yours