Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр Оюуны өмч улсын бүртгэлийн eрөнхий газрын дарга Р.Содхүү нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр гарын үсэг зуржээ.
Р.Содхүүгийн хувьд хэд хэдэн удаагийн ажлын хариуцлага алдсан гэх мэдээлэл байна. Тухайлбал тэрбээр саяхан NTV телевизэд ярилцлага өгөхдөө “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хүнд сурталтай байх ёстой” гэж ярьсан нь олон нийтийн шүүмжлэл хүртээд байв. Мөн зарим эх сурвалжууд Р.Содхүүг тэтгэврийн насанд хүрсэн тул ажлаас нь чөлөөлсөн гэж байна. Тэрбээр 1990 оноос хойш дандаа даргын алба хашжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн орлогч дарга, Үнэт цаасны хорооны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Үндэсний статистикийн хорооны дэд даргаар ажиллаж байжээ.
Харин Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь МАН, АН-ын тэнцүү гишүүнтэй тул талцан хуваагдаж, ажил урагшлахгүй байгааг аймгийн иргэд шүүмжилж, Ерөнхий сайдад удаа дараа хандаж байсан билээ. Тиймээс Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийг ажлаас нь чөлөөлсөн байна. Дээрх талцлаас болж тус аймгийн төсөв хоёр жил батлагдахгүй хойшилсон байна.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
