Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа буюу нисэхийн зурвасын хойд хэсгийн суурьшлын бүсэд шүлхий өвчний улмаас хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тус хэсгийн нийт 12 км радиуст хөл хориог тогтоосон бөгөөд голомтоос гадагш гарах хөдөлгөөнийг хорьж, гаднаас дотогш хоол хүнс, эм тариа зэрэг зүйлийг холбогдох мэргэжилтнүүдийн хяналтан дор нэвтрүүлж байгаа юм.
Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч М.Цэвэлмаа ”2017 оны намдугаар сарын 25-нд голомтоос дуудлага ирсэн. Дуудлагын дагуу мал эмнэлгийн эмч нартай ирж үзлэг хийгээд дээж аван шинжлэхэд шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн. Ингээд 2017 оны наймдугаар сарын 26-нд хотын даргын захирамж гарсанбайгаа. Бид энэхүү захирамжийн дагуу ажиллаж байна. Хөл хорио тогтоосноос хойш өвчний шинж тэмдэг нэмж илрээгүй” гэв.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын ахлах байцаагч Б.Цогтоо “Морингийн давааны баруун, зүүн талд 4 км, гэр хорооллын урдаас хойш 4 км нийт 12 км радиуст хязгаарлалтын дэглэм тогтоосон байгаа. Энэ хэсэгт нийт 16 постод онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, мал эмнэлэг, зооноз судлал зэрэг мэргэжлийн байгууллагын ажилтан алба хаагчид ажиллаж байна. Хязгаарлалт тогтоосон газар буюу Морингийн даваанд 740 орчим айл өрхийн 2300 гаруй иргэн амьдардаг. Голомтоос ямар нэгэн зүйлийг гаргахыг хорьсон. Гаднаас хоол хүнс, эм тариа оруулах зэргийг албаныхны хяналтан дор чөлөөтэй нэвтрүүлж байгаа. Мэргэжлийн байгууллагууд ариутгалын бодисын нөөцөө хангалттай татчихсан гэр хорооллын бүсийн гудамж талбайг ариутгаж байна” гэлээ.
Г.Намуун
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
