Цаг уур, орчны шинжилгээний газраас (ЦУОШГ) гаргасан өвлийн улирлын (12, 1, 2 дугаар сар) ерөнхий төлөвөөр энэ өвөл хур тунадас ахиу, ялангуяа 12 дугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Улаанбаатар хот нь газар зүйн байршлаараа Төв аймгийн нутаг дэвсгэрт хамаардаг тул 12 дугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байж, 12 болон 1 дүгээр саруудад цас ахиу орох төлөвтэй байна.

Саруудаар авч үзвэл:

12 дугаар сар: Агаарын дундаж температур Улаанбаатар орчим буюу Төв аймгийн нутгаас гадна Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Говьсүмбэрийн нийт нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нийт нутаг, Сэлэнгэ, Төв (Улаанбаатар орчим), Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

1 дүгээр сар: Агаарын дундаж температур Сэлэнгэ, Төв (Улаанбаатар орчим), Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нийт нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Нийлбэр хур тунадас Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв (Улаанбаатар орчим), Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн ихэнх, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

2 дугаар сар: Агаарын дундаж температур Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, харин Улаанбаатар орчим болон бусад ихэнх нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй. Нийлбэр хур тунадас Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгэ, Төвийн зүүн, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Малайзын мафиас айгаад Монгол хүний амь нас өнчин ишигнээс ч үнэ цэнэгүй болох ёсгүй