Засгийн газрын “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” 127 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдээс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн Дүүргийн Засаг даргын 2026 оны А/251 дүгээр захирамжаар “Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг, улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ эрхлэх” байршлыг баталлаа.

✅Түүнчлэн хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд холбогдох хууль тогтоомж, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, орчны цэвэрлэгээ болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өгч ажиллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Э.ЭНХЗОРИГ: САЛБАРЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ АЖИЛЛАНА
Next post Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана