Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг тав хоногийн хугацаанд ажиллахдаа тулааны талбарт амь үрэгдсэн 65 дайчны шарилын үлдэцийг олж, 11 нэр төрлийн 3000 гаруй сум, галт хэрэгсэл, мина илрүүлж, аюулгүй болгожээ.

Түүнчлэн хайгуулын явцад газрын гүнээс танкны гинжний хэсгүүдийг олсон бөгөөд ОХУ-ын шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр эдгээр нь Японы танкны үлдэгдэл байх магадлалтай аж.

Энэ удаагийн малтлагаар Оросын шинжээчид урьдын адилаар хээрийн нөхцөлд түр лаборатори ажиллуулж, олдворуудыг нарийвчлан шинжилж, дайчдын хэн болохыг тогтоох болон эд зүйлсийг баримтжуулах судалгааг газар дээр нь хийж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Next post Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана