Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган “галыг түр намжаажээ”.

Мэдэгдэлд, Эрчим хүчнийхний цалингийн санг долоодугаар сарын 1-нээс 10 хувиар нэмнэ гэжээ.

Үүнд, 7-р сарын 1-ээс 10%-иар нэмэгдэх айл өрхийн эрчим хүчний тарифийн нэмэгдлээс Төрийн өмчит компаниудын ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдуулэх, дараагийн 9-р сард нэмэгдэх дулаан, эрчим хүчний үнэ тарифын шинэчлэлтэй уялдуулан өөрчлөхөөр ажиллаж байна гэжээ.

Ийнхүү сайд Б.Найдалаа болон ТӨК-иуд айл өрхийн цахилгаан дулааны тарифийг дахин дахин нэмж, 3,5 сая төгрөгийн цалингаа голсон ажилчид болон сарын 54 сая төгрөгний цалинтай төрийн өмчит компаниудынхаа захирлын цалинг тавихаар шийдвэрлэжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Next post Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд  Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая