Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон буюу 880 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар болсон байна.
Даваа гарагт тус улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны удирдсан арга хэмжээний үеэр Samsung, SK групп нийт 800 их наяд гаруй воны хөрөнгө оруулалтаар БНСУ-ын баруун өмнөд бүсэд чипийн хоёр том үйлдвэр барих төлөвлөгөө танилцуулжээ. Мөн Naver Corp. тэргүүтэй бусад компани 550 их наяд воны хөрөнгө оруулалтаар 2029 он гэхэд 8.4 гигаваттын хүчин чадалтай хиймэл оюуны дата төвийн дэд бүтэц байгуулахаа зарласан байна.
Хамтарсан мэдэгдлийн үеэр Ерөнхийлөгч И Жэ Мён Samsung, SK Hynix компанийн удирдлагуудыг “үндэсний баатрууд” хэмээн магтаж, мөн чип үйлдвэрлэлд давамгайллаа хадгалахын тулд тус улс олон улсын өрсөлдөгчдөөсөө өрсөж хөдлөх ёстойг чухалчилжээ.
Технологийн энэхүү нүсэр хөрөнгө оруулалт нь БНСУ хиймэл оюуны салшгүй хэсэг болох санах ойн чипийн салбарт ноёрхлоо хадгалах, тогтвортой байвал уг хөрөнгө оруулалт БНСУ-ын эдийн засагт дорвитой дэмжлэг болох юм. 880 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нь БНСУ-ын 2024 оны ДНБ-ий 5 орчим хувьтай тэнцэхийг Дэлхийн Банкны статистик харуулж байна.
БНСУ-ын Засгийн газар хөнгөлөлт урамшуулал, бодлогын дэмжлэгээрээ хувийн хэвшлийн топ үйлдвэрүүдээ улсынхаа тулгуур болгон хүчээ нэгтгэсээр ирсэн юм
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
