Монгол Улс, БНСУ-ын Засгийн Газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд ХУД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэр Нисэх орчимд хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн эхний ээлжийн 27 блок бүхий 2,042 айлын орон сууцны барилга, байгууламжийн ажил дуусч, “Нийслэлийн хяналт шалгалтын газар”-аас барилга хүлээж авах комисс ажилласан байна.
“Солонго 1.2” төслийн хүрээнд баригдаж буй 5,002 айлын орон сууцанд иргэдийг хамруулахдаа “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн цахимаар бүртгэж, сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар явуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж. Сонгон шалгаруулалтын бүртгэл “Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК-ийн албан ёсны веб хуудас болох www.tosk.gov.mn цахим хаягаар явагдах юм байна.
Тухайлбал,
Залуу гэр бүлд- 15 хувь буюу 306-307
Төрийн захиргаа, төрийн тусгай болон улс төрийн албан хаагч- 15 хувь буюу 306-307
Төрийн үйлчилгээний албан хаагч- 20 хувь буюу 408-409
Хувийн хэвшлийн ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч- 10 хувь 204-205
Ахмад настан- 18 хувь 367-368
Олон хүүхэдтэй гэр бүл- 5 хувь 102-103
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний гэр бүл- 10 хувь 204-205
Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдсэж орон гэргүй болсон өрх- 2 хувь 40-41 тус тус олгох квот тогтоожээ.
“Солонго 1,2” орлогод нийцсэн орон сууцны хорооллын төсөл нь нийт 5002 айлын 66 блок байхаар төлөвлөгдсөн бөгөөд үлдсэн 2960 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
More Stories
Даншиг наадам-Хүрээ цам наадам руу зорчих иргэдэд нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ
Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг Даншиг наадам-Хүрээ цам, аравдугаар сарын 29-нд тохиодог нийслэлийн өдрийг...
Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцоод буцаж явсан иргэд өчигдөр авто замын осолд оржээ
Осол Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт болсон бөгөөд "Land 200" автомашинд зорчиж явсан 5 хүний хоёр нь амиа алдсан харамсалтай...
цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын...
Нийслэл хотод энэ жил сургууль, цэцэрлэгийн нийт 136 барилга баригдаж байна
Нийслэл хотод энэ жил сургуулийн 67, цэцэрлэгийн 53, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын 16 барилга баригдаж байгаа аж. Энэ тухай Нийслэлийн Боловсролын...
Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна
Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна....
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өндөрлөв
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 онытөсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид...
