Монгол Улс, БНСУ-ын Засгийн Газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд ХУД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэр Нисэх орчимд хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн эхний ээлжийн 27 блок бүхий 2,042 айлын орон сууцны барилга, байгууламжийн ажил дуусч, “Нийслэлийн хяналт шалгалтын газар”-аас барилга хүлээж авах комисс ажилласан байна.
“Солонго 1.2” төслийн хүрээнд баригдаж буй 5,002 айлын орон сууцанд иргэдийг хамруулахдаа “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн цахимаар бүртгэж, сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар явуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж. Сонгон шалгаруулалтын бүртгэл “Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК-ийн албан ёсны веб хуудас болох www.tosk.gov.mn цахим хаягаар явагдах юм байна.
Тухайлбал,
Залуу гэр бүлд- 15 хувь буюу 306-307
Төрийн захиргаа, төрийн тусгай болон улс төрийн албан хаагч- 15 хувь буюу 306-307
Төрийн үйлчилгээний албан хаагч- 20 хувь буюу 408-409
Хувийн хэвшлийн ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч- 10 хувь 204-205
Ахмад настан- 18 хувь 367-368
Олон хүүхэдтэй гэр бүл- 5 хувь 102-103
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний гэр бүл- 10 хувь 204-205
Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдсэж орон гэргүй болсон өрх- 2 хувь 40-41 тус тус олгох квот тогтоожээ.
“Солонго 1,2” орлогод нийцсэн орон сууцны хорооллын төсөл нь нийт 5002 айлын 66 блок байхаар төлөвлөгдсөн бөгөөд үлдсэн 2960 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
8 thoughts on “Түрээслээд өмчлөх боломжтой “Солонго 1, 2” орон сууцыг олгох КВОТ-ыг хэн авах боломжтой вэ”
Leave a Reply Cancel reply
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...

Өрх толгойлсон, төрийн албан хаагч ахмад багшийн хувьд төрд 30 жил тасралтгүй ажилласан. Одоогоор өөрийн гэсэн орон сууцгүй, өндөр настай ээжтэйгээ хамт амьдарч байна. Олон жил улс орныхоо боловсролын салбарт хүчин зүтгэсэн бидэн шиг иргэдийг орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрт хамруулах, бодит дэмжлэг үзүүлэх боломжийг анхаарч үзнэ үү.
Боловсролын байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байна.Хашаа байшинд амьдардаг.Өөрийн гэсэн орон сууцанд орох хүсэлтэй байна.
Улсын байгууллагад 34 жил тасралтгүы цэцэрлэгийн багшаар ажиллаж бна аа эгэ байранд орох сонирхолтой бна шүү
Б.Батзориг 20 жил барилгын салбарт ажиллаж байсан одоо 60% хөдөлмрийн чадвараа алдсан хөгжилийн бэрхшээлтэй иргэн байна эхнэр хоёр хүүгийн хамт амьдардаг .Өөрийн орон сууцтай болох хүсэлийг минь харгалзан үзнэ үү
Сайн байна уу би 4 хүүхэдтэй өрх толгойлсон ээж байгаамаа бас тэтгэвэрийн 70 нас хүрч яваа аавтайгаа байдаг
Сайн байна уу би төрийн албан иөн өрх толгойлсон ,тэтгэвэрт гарсан ч одоо ажиллаж байгаа өөрийн гэсэн орон сууцгүй ээжийнхээ дэргэд цуг байдаг Йимд өөрийн гэсэн орон сууцтай болох хүсэлтэй тул хүсэлтийг минь хүлннаи
өөрийн нэрдээр байр байхгүй гэр бүл 3 лаа 6%-аар зээл авч байгаагүй
Өөрийн нэр дээр байр байхгүй , Аав ээжийнхээ гэрт 2 хүүхэдтэйгээ амьдардаг ганц бие эмэгтэй, хувиараа жижиг аж ахуй эрхэлдэг ч тэтгэвэрийн насанд хүрэх дөхсөн гээд байрны зээл, ипотек авах боломжгүй байдаг аа, ажлын байрны түрээс сар бүр өгдөг мөнгөө орон сууц болговол өөрийн юмтай болох байх гэж боддог оо. Нэг хүүхэд оюутан, нэг нь 10 жилийн сурагч байгаа