“ИНҮТ” ТӨХХК-ийн Нисэхийн сургалтын төвд 2026 оны 02 дугаар сарын 09-нөөс 20-ны өдрүүдэд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын “Initial Flight Validation for Pilots and Operators” (STP/ANS/029/IFVPO/284EN) сургалтыг Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтын хөтөлбөр нь ICAO-ийн Док 8168, Док 9906 баримт бичгүүдийн дагуу хэрэглэлийн нислэгийн журам (Instrument Flight Procedures)-ыг нислэгээр үнэлэх, баталгаажуулах нисгэгч болон нислэгийн журам зохиогч инженерүүдэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох зорилготой.
ICAO-ийн Док 8168 (I, II боть), Док 9906 (2-р боть), мөн ЖУ-202 “Хэрэглэлийн нислэгийн журмыг нислэгээр баталгаажуулах журам”-ын 3.2-т заасны дагуу тус шаардлагад нийцсэн Монголын анхны дотооддоо мэргэшсэн хэрэглэлийн нислэгийн журмыг баталгаажуулагч нисгэгч, мэргэжилтнүүдийг бэлтгэж гэрчилгээжүүлснээрээ уг сургалт нь онцлог юм.
Сургалтад:
- “МИАТ” ТӨХК-иас CPL, ATPL үнэмлэхтэй 3 нисгэгч;
- “Аэро Монголиа” ХХК-иас ATPL үнэмлэхтэй 2 нисгэгч;
- “ИНҮТ” ТӨХХК-ийн хэрэглэлийн нислэгийн журмын 5 инженер тус тус хамрагдан гэрчилгээгээ авлаа. Энэхүү сургалтаар дараах ур чадварыг эзэмшсэн:
- Хэрэглэлийн нислэгийн журмын (IFP) зохиомжид хараат бус хяналт хийх;
- Нислэгийн өмнөх баталгаажуулалт хийх;
- Нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж буй эсэхэд бодит нислэгийн үнэлгээ хийх. Сургалтын ач холбогдол:
- Шинэ болон өөрчлөгдсөн хэрэглэлийн нислэгийн журмуудыг нислэгийн үнэлгээгээр баталгаажуулснаар агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдал хангагдана;
- ICAO Док 8168, Док 9906-ын дагуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэрэглэлийн нислэгийн журмыг баталгаажуулагч нисгэгч болон нислэгийн журам зохиогч инженерүүдтэй болно;
- Flight validation-ийг дотооддоо зохион байгуулж, мэргэжилтнүүдтэй болсноор гадаадын өндөр өртөгтэй үйлчилгээний хараат байдлаас гарна;
- Үндэсний агаарын тээврийн компаниудын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

More Stories
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Цагдаагийн байгууллагын “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн” төрийн ордонд эхэллээ
Зөвлөгөөнөөр гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөгчдийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, хүний эрхийн...
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангийн УИХ-д өргөн барьсан Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл
-Төрөөс иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагаа нь "Нийгмийн орон сууц", "Хөлсний орон сууц", "Хөлслөөд өмчлөх орон сууц" гэсэн гурван төрөлтэй...
2026 оны “Элсэлтийн шалгалт”-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн байна
Бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Бүртгүүлэгчдийн 55 % эмэгтэй...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, Засгийн газрын шийдвэрээр гурван өрөө орон сууцны батламж гардуулан өгөв.
Ерөнхий сайд “Таны алдсан бүхнийг нөхөж чадахгүй ч амьдралд тань тус дэм болохыг хүслээ. Монгол төр таны өмнө үүргээ санаж,...
Даншиг наадам-Хүрээ цам наадам руу зорчих иргэдэд нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ
Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг Даншиг наадам-Хүрээ цам, аравдугаар сарын 29-нд тохиодог нийслэлийн өдрийг...
